Манай тоодог шувуудтай танилц “Сонгууль” нэртэй тоодогт нуруунд нь бэхэлдэг дамжуулагч зүүж, суллахаас хэдхэн секундийн өмнө. Г. Нацаг, Д. Доржхүрэл нарын хамт. Гэрэл зураг: Б. Дашням. Бидний тэмдэг зүүсэн хонин тоодгийн бүх үхэл хорогдол нүүдлийн замд эсвэл өвөлждөг нутагт нь бүртгэгдсэн юм. Энэ зурагт Монгол-Хятадын хил дээрх говь цөлөөс олдсон Сачокчины сэг зэмийг үзүүллээ. Гэрэл зураг: Б. Дашням. Д. Доржхүрэл, өөрийн охин Урнаагийн хамт радио долгионы антен ашиглан суллан тавьсан Сондор нэртэй тоодгийн байршлыг хянаж байгаа нь. Гэрэл зураг: Б. Дашням. Ү. Түвшин Монголжинг 15 минут барьсны дараа суллалаа. Гэрэл зураг: Б. Дашням. Нэргүйн өвлийн шилжилт хөдөлгөөн (улбар шар шугам)-ийг Google Earth-ийн хиймэл дагуулын зурагт буулгалаа. Түүний эзэмшиж буй газар нь голын ойролцоох тариалангийн талбайн матрицаас бүрдэж байв. Дөлгөөнийг барихад тэрээр том болсон хоёр дэгдээхийн хамт явж байсны нэг нь “Дон” байв. Гэрэл зураг: Д. Эрдэнэцэцэг. Нутгийн иргэдтэй хийсэн ярилцлагын үеэр тухайн намрын сүүлээр Дөлгөөн нүүдлийн замдаа буудаллах үеэрээ анчдын гар эндэсэн тухай ярьж байв. Түүнээс хойш Доныг харагдаагүй юм. Гэрэл зураг: М. Кесслер. Дамжуулагч ашиглан Сачокчин хэмээх тоодог үүрээ зассаныг олж мэдэх боломжтой байсан. Гэрэл зураг: Г. Нацаг. Тоодог Сонгуулийн ойроос авсан зураг. Гэрэл зураг: Б. Дашням. Дамжуулагчийн тусламжтайгаар бид шувуудыг урт хугацаанд хянах, үхэл хорогдлын эрчим болон шалтгааныг тодорхойлох боломжтой болдог. Цасхан нүүдлийн замдаа байгалийн жамаараа үхсэн байв. Гэрэл зураг: М. Кесслер. Д. Доржхүрэл, Одгэрэл нар Ягаанаа болон түүний том болсон дэгдээхийг барьж, ээжид нь дамжуулагч зүүх тохиромжтой эсэхийг тодорхойлж байна. Гэрэл зураг: Б. Дашням. Хятадын төв хэсэгт Цэнгэл цахилгааны шугам мөргөж эндсэн байв. Гэрэл зураг: П. Карр. Баянд дамжуулагч зүүснээс хойш нэг жилийн дараа телескопоор олж харсан нь. Гэрэл зураг: Б. Дашням. Дорж, Эрдэнэцэцэг нар Тосон үхсэн газраас олдсон түүний дамжуулагч, өд сөдийг харуулж байна. Тэрээр магад үнэг зэрэг махчин амьтанд бариулсан бололтой. Гэрэл зураг: М. Кесслер. Нэргүй бол бидний дамжуулагч зүүсэн хамгийн эхний Азийн хонин тоодог байв. Дамжуулагч ашиглан бид Монгол орны хонин тоодог ихэвчлэн ойн захад үүрээ засаж, үүгээрээ баруун зүгийн бусад дэд зүйлээс ялгаатай байгааг тодорхойлсон юм. Бид өмнийн говийн уурхайн зам дагуу Босоо хэмээх тоодгийн дамжуулагч, бэхэлгээг хаясан байхыг олсон юм. Алт, нүүрс олдворлолтоос шалтгаалан хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр хулгайн ан гарах эрсдэл ихсэж байна. Гэрэл зураг: Б. Дашням. Нэргүй Баян Сонгууль Сондор Дөлгөөн Мэндээ