Хонин тоодгийн тоо толгой буурч, цаашдаа ч буурах хандлагатай байгаа тул Олон улсын байгаль хамгаалах холбооноос (IUCN) түүнийг эмзэг зүйл хэмээн ангилсан. Энэхүү шувуу нь Зүүн Европ, Төв Азид урьд өмнө нь тархан амьдарч байсан газруудынхаа ихэнх хэсэгт устаж үгүй болоод байна.
Манай баг Монгол болон Казахстан зэрэг хонин тоодог шувуу улаан дансанд орсон (устаж болзошгүй зүйлийн жагсаалт) боловч бага судлагдсан орнуудад уг шувууны талаар илүү ихийг таньж мэдэхээр ажиллаж байна. Судлаачид Монголд 1600, Казахстанд 300 орчим хонин тоодог байна гэж үздэг. Тус хоёр улсын газар нутгийн хэмжээ, хүн амын бага нягтшил, тохиромжтой амьдрах орчин зэргийг авч үзэхэд хонин тоодгийн тоо толгой харьцангуй бага байгаа нь илт байна.
Европ дахь сайтар судлагдсан хонин тоодгоос түүхэн хөгжлийн хувьд эрс ялгаатай Ази дахь хонин тоодгийг цаашид сайтар судлах шаардлагатай. Коммунизмаас чөлөөт эдийн засагт шилжиж байгаа төв Азийн орнуудад явагдаж буй хурдацтай өөрчлөлтийн өнөө үед хонин тоодог шувуу ч мөн эрсдэлд ороод байна.
Бид Хонин тоодгийн түүхэн хөгжил, түүнд нүүрлэж буй аюул заналыг судалж ойлгох тал дээр чамгүй үр дүнд хүрсэн. Бидний хэрэгжүүлж буй тоо толгой, шилжилт хөдөлгөөн, популяцийн генетикийн судалгааны талаар эндээс илүү дэлгэрэнгүй танилцана уу.
Бид тухайн орны төрийн бус байгууллагууд, биологчидтой хамтран зөвлөмж боловсруулан хамгааллын үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Бидний боловсруулсан зөвлөмжүүд хонин тоодгийг хамгаалах зарим баримт бичигт орсон. Энэхүү эмзэг мэдрэмтгий шувуу болох хонин тоодог нь эрүүл хээрийн экосистемийн индикатор бөгөөд тал хээрийг хамгаалах төсөл хөтөлбөрүүдийн анхаарлын төвд байдаг гол зүйлүүдийн нэг юм. Бидний хэрэгжүүлж буй судалгаа тухайн бүс нутагт дахь хонин тоодгийн талаар суурь мэдээллийг бий болгодог.
Хэрэгжиж байгаа судлагаа
Судалгааны нийтлэлүүд
- Asian Houbara species account. Birds of the World
- African Houbara species account. Birds of the World
- Preservation of major migratory populations of Asian Houbara Chlamydotis macqueenii requires undergrounding of Uzbekistan’s Kungrad powerline. Sandgrouse
- Changes in the modern range of the Great Bustard in Uzbekistan under the influence of agricultural transformation of landscapes and climate. Geography, Environment, Sustainability
- The effects of powerlines on bustards: how best to mitigate, how best to monitor? Bird Conservation International
- Special issue of the journal Sandgrouse on the Great Bustard in Central Asia
- Download individual articles here
- Geographic distance, landscape heterogeneity and migratory connectivity influence population genetic structure of farmland-dependent wintering birds and their conservation
- Hunting of Little Bustards Tetrax tetrax in Azerbaijan: the global conservation perspective. Sandgrouse
- Habitat suitability assessment for the Great Bustard Otis tarda tarda in Tacheng Basin, western China. Global Ecology and Conservation
- Mitochondrial Divergence between Western and Eastern Great Bustards Implications for Conservation and Species Status. Journal of Heredity
- Пространственно – временная организация популяции дрофы (Otis tarda) на юге Казахстана на зимовке и весенних подвижках в 2018 г. Птицы и сельское хозяйство
- Snow cover and snowfall impact corticosterone and immunoglobulin a levels in a threatened steppe bird. General and Comparative Endocrinology
- Стрепет – естественный компонент агроценозов южного Казахстана. Биосферное хозяйство и устойчивое развитие сельских территорий
- Современные исследования по экологии и сохранению дрофы (Otis tarda) в Азии. Биологическое разнообразие Азиатских степей
- Averting the extinction of bustards in Asia. Forktail
- Современный статус дрофы в Центральной Азии и шаги к ее сохранению. Степной Бюллетень. Cover story!
- Дрофа на юге Казахстана. Птицы и сельское хозяйство
- Malfunction Rates of Bird Flight Diverters on Powerlines in the Mongolian Gobi. Mongolian Journal of Biological Sciences
- Встречи некоторых птиц на северо-востоке Монголии в сентябре 2015 г. Selevinia
- Status of the Great Bustard in Central Asia: from the Caspian Sea to the Altai. Aquila
- Хонин тоодогийн (Otis tarda dybowskii) амьдрах орчны cонголтонд идэш тэжээлийн үзүүлэх нөлөө. Тоодог
- Satellite telemetry reveals long-distance migration in the Asian Great Bustard. Journal of Avian Biology
Судлагааны тухай мэдээ
- Tetrax tetrax-н зүүн популяцийн талаархи семинар
- Олон хэл дээрх Sandgrouse сэтгүүлийн цахим нэмэлт материал гарчээ
- Хонин тоодогийн дэлхийн популяцийн шинэ тооцоо
- Тоодог өндөр хүчдэлд цохиулан хорогдох тохиолдлын дэлхий нийтийн анхны тойм
- Төв Ази дахь Хонин Тоодогийн талаарх Sandgrouse сэтгүүлийн тусгай дугаар