Тоодог гэж юу вэ?

{"autoplay":"true","autoplay_speed":3000,"speed":300,"arrows":"true","dots":"true"}

Дэлхий дээр тоодгийн 27 зүйл тархсан байдаг. Хүнд биетэй энэхүү шувууны 27 зүйл Африк, Ази, Австрали, Европ гэсэн 4 тивд тархжээ. Гадаад байдлаараа тогоруу болонэсвэл тэмээн хяруултай төстэй ч сүүлийн үеийн генетикийн судалгаа тоодгийн овог Musophagidae болон хөхөөний овогтой ангилал зүйн хувьд хамгийн ойр болохыг тогтоожээ. Тоодог элдэв идэштэн бөгөөд ургамлын үр, шавж болон эсвэл жижиг сээр нуруутан амьтдаар хооллох нь элбэг. Ихэвчлэн хуурай, задгай хээр талд алхаж яваа нь тааралддаг эдгээр шувууд нисэхдээ ч гарамгай. Дэлхий дээр тоодгийн овогт багтдаг хэт лагс хүнд биетэй хэдий ч нисэх чадвартай зүйлүүд болох Мөн тоодгийн овогт нисэх чадвартай хамгийн хүнд биетэй зүйлүүд болох хонин тоодог, Ardeotis kori хэмээх 2 зүйл байдагагтдаг. Тоодог нь үржлийн үедээ хамгийн гайхалтай зан төрхийг үзүүлж, шүхэрлэн бүждэг цөөн зүйлийн амьтдын нэг юм. Тоодгийн ихэнх зүйл үржлийн тогтсон нутагтай байх ба тэнд эр шувууд цуглаж, өд сөдөө гайхуулан, хоолой дахь хүүдийгээ агаараар дүүргэн төвийлгөж, элдвээр үсэрч харайн, шүхэрлэн бүжнэ. Эм нь тэднийг ажиглан үржлийн хосоо сонгоно. Үүний дараа эм шувууд өндгөө дарж, дэгдээхэйгээ өсгөдөг бол эр шувууд үргэлжлүүлэн шүхэрлэнэ. Энэхүү үржлийн системээс үүдэн бэлгийн диморфизм маш хүчтэй хөгжиж, олон зүйлийн тоодгийн эм ба эр бодгалиуд биеийн хэмжээ, өнгө зүсээрээ ялгаатай болсон байна. Мод, бутны мөчрөөс атгах боломжгүй, урагш чиглэсэн, гурван богино хуруу нь тэднийг газар үүрээ засдагийг илтгэнэ. Өндөг болон дэгдээхэй нь махчин амьтдын нөлөө эсвэл малын хөл, хөдөө аж ахуйн механизмд өртөх зэрэг хүний үйл ажиллагааны улмаас үрэгдэх нь элбэг байдаг. Үржлийн эрчим багатайн зэрэгцээ нас бие гүйцсэн бодгалийн үхэл хорогдол их байдгаас шалтгаалан тоодгийн ихэнх зүйлийн тоо толгой буурч байна. Нас Олон зүйл тоодог жил тойрон хол зам туулан нүүдэллэж, өргөн уудам газар нутгийг дайран өнгөрөхдөө элдэв аюулд өртдөг. Үүнд: хууль бусбие гүйцсэн бодгалиуд агнуур, урхинд орох, хордох, цахилгааны шугамд өртөххүрэх зэргээр энддэг. 


Хонин тоодог

Хонин тоодгийн эр нь 21 кг хүрэх бөгөөд үүгээрээ нисэх чадвартай хамгийн хүнд шувуунд тооцогдоно. Харин эм нь дөнгөж 5-7 кг байдаг. Хонин тоодгийн ер бусын үржлийн систем нь хүйсийн энэхүү эрс ялгааны гол түлхүүр ажээ. Хавар тогтсон газраа цуглах ба гадаад төрх, өд сөдөө гайхуулан шүхэрлэх эр тоодгоос эм бодгалиуд сонголтоо хийнэ. Үеэс үед эм тоодгуудын хийсэн сонголтын үр дүн гэж үү? Гайхам улаан өнгөтэй, аварга биет эр тоодог биеэ урнаар хөдөлгөн, хоолой дахь хүүдийгээ агаараар дүүргэн шүхэрлэж байгаа байдал. Харамсалтай нь сүүлийн 100 жилд тоо толгой нь эрс цөөрснөөр хонин тоодог шүхэрлэхийг харах завшаан хэн хүнд олдохоо байжээ. Энэхүү зүйлийн тархац нутаг хумигдаж, Европын зарим оронд устаж үгүй болов. Хонин тоодгийн Азийн дэд зүйлүүд зөвхөн Монгол, Хятад, Оросын Сибирийн өмнөд хэсэгт үлдээд байгаа нь анхаарал татаж байна. Монголд цөөн тооны судалгаа хийгдээд байгаа бөгөөд тоо толгойн хувьд 2500 хүрэхгүй хэмээн үнэлжээ. Ялангуяа Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээр авто зам олноор бий болж, байгалийн нөөцийг ашиглах нь нэмэгдэж, газар хувьчлагдсан зэргээр тоодогт учрах эрсдэл эрс өсжээ. Хонин тоодогт олон янзын аюул занал учирдаг. Тоодог үүрээ газар засдаг учир тариан талбайд хөдөө аж ахуйн механизмд сүйтгэгдэх нь элбэг. Дэгдээхэйн эрчимтэй өсөлтөд нэн шаардлагатай шавж пестицидийн улмаас үгүй болж байна. Хэдийгээр нисэхдээ гаргуун ч хүнд биетэй энэхүү зүйл тоодог огцом эргэлт хийж чаддаггүй учраас цахилгааны шонгийн утсанд өртөж энддэг. Хэдийгээр хуулиар хориглосон ч хулгайн агнуурын нөлөөгөөр тоо толгой нь буурсаар байна. Манай баг төв Ази дахь тоодогт учирч буй эрсдэлийг тодорхойлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулахаар иргэд, байгаль хамгааллын байгууллагуудтай холбоотой ажиллаж байна.

Тоодог шувууны нөөц

Meet the Great Bustards we are monitoring

Video of a Great Bustard practicing his display at our site [.mov]


Жороо тоодог 

Жороо тоодог нь хонин тоодгоос биеийн хэмжээгээр жижиг боловч эволяцийн хувьд хамгийн ойрын зүйл юм. Сүүлийн үед Азийн жороо тоодгийг Африкийн жороо тоодгоос салгаж, ялгаатай зүйл гэж үзэх болсон. Эдгээр шувууд нь хуурай амьдрах орчныг шүтэх бөгөөд Синайн хойгоос зүүн тийш Монголын говь цөл хүртэл тархжээ. Эр жороо тоодог нь гоёмсог өд сөдөөрөө нүүрээ халхлан шогшиж, гайхалтай бөгөөд ер бусын үржлийн бүжиг хийдэг. Хонин тоодгийн адилаар тэд ихэвчлэн чимээ гаргахгүй. Шонхроор ан хийдэг хүмүүс хоёр зүйл жороо тоодгийн аль алиныг агнадаг. Ангийн хэрэгсэл хөгжиж, анчид алс хол хүрч очих боломжтой болсноор олон газарт жороо тоодгийн тоо толгой огцом буурсан . 


“Одой” тоодог

Тоодгийн биеэр жижиг (<1кг) тус зүйл Казахстан, Оросын баруун өмнөд, Кавказад, мөн баруун Европт тархжээ. Энэхүү зүйл нь уринш хийсэн талбай зэрэг бага эрчимтэй үр тариан талбай, малын бэлчээр зэрэг амьдрах орчныг шүтнэ. Тиймээс тариан талбайн усалгаа бий болгох, бэлчээрийн даац хэтрэх зэргээр хөдөө аж ахуй, газар тариалан эрчимжих, үүр өндөг нь машин механизмд дайруулах зэрэг аюулд өртдөг. Эр нь гоёмсог хар хүзүүтэй. Шүхэрлэхдээ үржлийн нутагтаа цуглаж, эр нь хүзүүгээ өргөн, хөлөөрөө дэвсэлж, харайх бөгөөд шогширч дуугарна . 


Тоодгийн тухай мэдээний холбоосууд