Дохио дамжуулагчаар судлах


 Бид сансрын дамжуулагч ашиглан тодорхой арга зүйн дагуу хонин тоодгийн нүүдлийг судалж байна. Энэхүү дамжуулагчийг хонин тоодгийн нуруунд зүүдэг ба тухайн шувуундаа сөрөг нөлөө бага үзүүлдэг.  Дамжуулагч зүүсэн шувуудын байршиж буй газрыг хиймэл дагуулын тусламжтайгаар тодорхойлон, шилжилт хөдөлгөөний өндөр нарийвчлалтай  мэдээллийг бидэнд илгээдэг.  Шувуудыг барихдаа урьдчилан сайтар төлөвлөж, барих ажлыг маш хурдан гүйцэтгэж,   ойролцоогоор 15-20 минут зарцуулдаг. Манай дамжуулагчтай шувуудын талаар эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Бид энэхүү шилжилт хөдөлгөөний өгөгдөл мэдээндээ түшиглэн хонин тоодгийг хамгаалах арга замуудыг тодорхойлж байна. Манай судлаачид хонин тоодог үржих тохиромжтой амьдрах орчны судалгааг хийсэн.  Хонин тоодгийн үржлийн нутаг дахь амьдрах орчны шаардлагыг судлахын тулд манай магистрийн хөтөлбөрт суралцагч оюутан Б. Дашням энэ шувуу байнга байдаг газруудаар явж судалгаа хийдэг. Хонин тоодог нь жил бүр нүүдэллэн алс хол замыг туулдаг бөгөөд бид тэднийг байнга ажиглаж байна. Хонин тоодог үхсэн эсэхийг дамжуулагчийн тусламжтайгаар мэдэх боломжтой юм. Хэрвээ үхсэн тохиолдолд бид шалтгааныг нь тодорхойлох судалгааг явуулдаг.

Бид сансрын дамжуулагчийн тусламжтайгаар хонин тоодог урьд өмнө нь тэмдэглэгдэж байснаасаа хоёр дахин илүү хол замыг туулдагыг тогтоогдсон. Мөн Монгол дахь хонин тоодогийн популяцид хууль бус агнуур голлох сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг илрүүлэв.

Бид энэхүү зүйлийн хамгааллыг сайжруулахын тулд судалгааны үр дүнг байгаль хамгаалах байгууллагууд, засгийн газрын болон шинжлэх ухааны байгууллагуудтай хуваалцаж албан болон албан бус шугамаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, тэдэнтэй харилцан мэдээлэл солилцож байна.


Мэдээ