Популяцийн судалгаа


Монгол оронд хонин тоодгийн судалгаа харьцангуй бага хийгдсэн нь санхүүжилт дутмаг, дэд бүтцийн хоцрогдмол байдал болон цөөн тооны шувуу судлаачидтай зэрэг олон шалтгаан бий. Бид хонин тоодгийн тоо толгой, тархац нутгийг тогтоох зорилготой хээрийн судалгааг тоодог байх боломжтой алс зэлүүд нутгуудаар явуулж нутгийн иргэд болон судлаачидтай хамтарч ажиллаж хаана, хэзээ, хэдэн тоодог харсан зэрэг аман мэдээг цуглуулсан. Тоодог нь амьдрах орчинтойгоо ивээл өнгө, нуугдмал амьдралтай учир нүдээрээ харахаас өмнө нь зугтан дайждаг учраас судлаачид аль болох ойр ойрхон телескопоор ажиглалт хийх шаардлагатай байдаг. Урьд өмнө нь хонин тоодог тэмдэглэгдээгүй алс зэлүүд нутгуудаар судалгаа хийх үед маш их хугацаа зарцуулдаг ба заримдаа хоёр долоо хоногт нэг л удаа хонин тоодог харах тохиолдол ч бий. Бид хонин тоодгийн үржлийн нутаг, нүүдлийн үедээ амрах газрууд, мөн чухал амьдрах орчин бүхий газруудыг хамгаалалтад оруулах талаар ажиллаж байна. Дамжуулагчтай хонин тоодгийн байршлын цэгүүдийн тусламжтайгаар амьдрах орчны ашиглалт болон популяцийн генетикийн судалгааг хийж байна.


Мэдээ