Дөлгөөн. Дөлгөөнийг анх 2007 оны намар хөдөө аж ахуйн талбай дээрээс түүний “Дон” нэрт ангаахайтай нь хамт олж авсан. (Тоодог шувууны ангаахай нэг жил хүртэл хугацаанд эхтэйгээ хамт байдаг). Хэдэн сарын дараа, бид Дөлгөөнийг нүүдлийн шувуудын түр зогсох нэгэн цэгт фермерт буудуулж үхсэнийг олж мэдсэн. Эхийгээ үхсэнээс хойш Дон тэнд ирээгүй. Энэ төрөл зүйлийн нөхөн үржихүйн чанар тааруу байдаг талаар мэдээллийг хуваалцаж, энэхүү гайхамшигтай зүйлээр бахархах мэдрэмжийг нэмэгдүүлснээр, хүмүүс тэдэн рүү буу чиглүүлэхээсээ өмнө нэг мөч хэртэй бодож үзэх байхаа хэмээн найдаж байна.