Тоодог шувуу – Казахстаны Оны шувуу

Казахстаны Биологийн олон янз байдлыг хамгаалах холбоо (КБОЯБХХ) болон Казакстан дахь Шувуу хамгаалах холбооны гишүүд Тоодог шувууг Казахстаны 2019 оны “Оны шувуу” – гаар сонгожээ! Бидний тооцоогоор бол Төв Азийн өргөн уудам нутагт энэ сүрлэг шувууны тоо толгой дөнгөж 1000-1500 байна. Шувууны тоо толгой ийнхүү буурсан нь агнуур болон зохисгүй аж ахуйн аргаас ихээхэн хамаарч байгаа юм.   Казахстан дахь Тоодог шувууны хамгааллын талаар сурталчилгааны зурагт хуудас болон “Оны Шувуу” сэдэвт ширээний хуанлийг гаргах ажил дээр КБОЯБХХ – тай хамтарч ажиллаж байна.