Украинд мэрэгч устгагч бодис шувуудыг хордуулж байна

Украин, Оросын тэргүүлэх шувуу судлаачид Украины өмнөд хэсэгт хэдэн зуун тогоруу, хун, нугас болон бусад шувууд удаа дараа хорогдсон тухай мэдээлжээ. Тэд лабораторийн шинжилгээ, нүүдлийн дата зэрэг дээр үндэслэн хорогдлын шалтгааныг мэрэгч устгах химийн бодис залгисан явдал болохыг тогтоожээ. Уг хорыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу мэрэгч амьтдын нүхэнд хийж, шороогоор булах бус их хэмжээний талбайд ил цацдаг. Хаврын нүүдлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан эдгээр шувууны хорогдол улам нэмэгджээ.

Мэрэгч амьтдын эсрэг химийн бодисыг зохисгүйгээр ашиглаж буй нутагт Украинд буй Хонин тоодогийн ховордож, цөөрч буй популяцийн чухал амьдрах орчин багтахаас гадна Волга мөрний доод хэсэгт үрждэг дэлхийн хэмжээнд чухалд тооцогддог Хонин тоодогийн популяци нүүдлийн дайран өнгөрдөг газар болгон ашигладаг байна. IUCN Тоодог судлаачдын бүлэг болон Евро-азийн тоодог судлалын холбооны дарга нар Украины эрх баригчдад зэрлэг ан амьтдад учруулах хор хөнөөлийг хязгаарлах зорилгоор мэрэгч устгах химийн бодисыг зохих ёсоор ашиглахыг дэмжих, оролцоог сайжруулах хүсэлт бүхий захидал бичиж байна

Биологичдын бичсэн нөхцөл байдлын хураангуйг эндээс харна уу [pdf].