Бидний сансрын дамжуулагч ашиглан судалж байгаа Сачокчин болон Мэндээ нэртэй хоёр эм хонин тоодог Монгол орны хойд хэсэгт өндөглөж, дэгдээхэйгээ өсгөхөөр чадлаараа хичээж байгаа билээ. Сансрын дамжуулагчийн мэдээнээс үзэхэд тэд хоёулаа хоёр долоо хоног орчим үүрэндээ өндгөө дарсны дараа үүрээ орхижээ. Ихэвчлэн үүрний махчлал (өндгөө хэрээ эсвэл үнэгэнд алдах), өндөг нь малд гишгэгдэх юмуу хөдөө аж ахуйн машин механизмд дайруулж үрэгдэх үед тэд үүрээ орхидог.
2014 оны 6-р сар
Зургийг: М. Кесслер