Манай багийн 2010 онд дамжуулагч зүүсэн Сачокчин, 2011 онд дамжуулагч зүүсэн Мэндээ нэртэй хонин тоодог нүүдлийн замаа амжилттай туулж Монгол орны хойд хэсэг дэх үржлийн нутагтаа эргэн ирлээ. Азийн хонин тоодог нүүдлийн замдаа агнуурт өртөх, эрчим хүчний шонд цахилгаанд цохиулах, хордох зэрэг олон шалтгаанаар үхэж хорогдох нь маш элбэг байдаг тул тэдний эсэн мэнд буцаж ирсэн нь манай багийн хувьд тэмдэглүүштэй сайхан үйл явдал болж байна.
2014 оны 5-р сар
Зургийг: М. Кесслер