Тоодог шувуу нь ихэвчлэн хөдөө аж ахуйн талбайд цуглардаг учраас суурин газарт хүнтэй ойр амьдардаг гэсэн үг. Гэхдээ энэ шувууны нуугдах зөн төрх, байгалийн ивээл өнгө зүс зэргээс хамаараад хүмүүсийн дийлэнх нь тоодог шувууг ойр орчимд нь байдгийг мэддэггүйгээс гадна байгаль дахь амьдралын нь талаар ташаа мэдээлэлтэй байдаг байна. Мөн түүнчлэн, өдөр тутмын ажлаа хийж байхдаа Тоодог шувууг ажиглаж байдаг малчид, тариаланчид, анчид гэх мэт хувь хүмүүс нийгэмд олон бий. Энэхүү гайхалтай төрөл зүйлийн талаарх мэдээллийг солилцож, байгаль орчны боловсролыг дунд сургуулиас эхлээд судалгааны үйл ажиллагааг хянах их сургуулийн оюутнуудын ажиглалт хяналт, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа хүртлэх бүх шатанд дэмжихийн тулд манай судалгааны баг орон нутгийн иргэдтэй хамтарч ажилласан юм.
Сургуулийн хөтөлбөрүүд
Сургуулийн хүүхдүүдэд зориулан орон нутгийн сургууль болон зуны зуслангууд дээр зохион байгуулагддаг шувуудын экологи, хамгаалалд чиглэсэн сургалт, семинар, илтгэл ба шувуу ажиглах аялал зэрэг багтана. Эдгээр түгээмэл хөтөлбөрүүд нь хүүхэд залуучуудын дунд шувуу, тэр дундаа Тоодог шувууг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн юм.
Түүнчлэн манай залуу эрдэмтдийг дэмжих хөтөлбөрт байгаль дэлхийг танин мэдэх тэмүүллийг нь урамшуулж, хүүхэд залууст судалгааны аргуудыг танилцуулж, шүүмжлэлт сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх мөн тус хөтөлбөрт хамрагдаж байсан орон нутгийн дунд сургуулийн хүүхдүүдээс ойролцоогоор 12 хүүхэд биологи, экологийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж байна.
Залуу эрдэмтдийг дэмжих чиглэлээр
Манай төсөл нь орон нутгийн судалгааны чадавхийг бэхжүүлэх, дэмжих зорилготой. Багийн ахлагчаас бусад бүх гишүүд бол орон нутгийн харъяалалтай иргэд байсан юм. Монголын болон Казахстаны ахмад судлаачид судалгааны багийн гишүүдэд зөвөлгөө өгч байлаа. Мөн дөнгөж төгссөн шинэ төгсөгчдийг хээрийн судалгааны дадалгажих ажилтнаар ажиллуулхаас гадна оюутнуудад судалгааны арга техникээс суралцах боломжийг олгоход зориулан цалинтай туслах ажилтны ажлын байр зарлаж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Оюутануудад эрдэмийн зэрэг хамгаалхад бүх талаас нь дэмжлэг үзүүллсэн.
Б. Дашням 2011 оны 5 сард “Тоодог шувууны амьдрах орчин ба хоол тэжээл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Дашнямын судалгааны ажилд манай төслөөс онол, санхүү, материал техникийн хувьд дэмжлэг үзүүлсэн.
2008 онд бидэнтэй оюутан судлаачаар хамтран ажиллаж эхэлсэн Г. Нацаг биологийн хөтөлбөрийн магистрантур байхдаа тоодог шувууны чиглэлээр судалгааны ажил хийж байсан. Г. Нацаг одоогоор тоодог шувууны үржлийн үйл явцын талаар өөрийн хоёр дахь судалгаагаа хийж байна.
Тоодог шувууны тухай ам дамжсан яриа маш сонирхолтой. Эдгээр шувуудын зан байдлыг ажиглаж, судлах арга боломжтой болмогц энэ төрөл зүйлийн талаар танин мэдэх хүсэл зориг халдварладаг. Орон нутгийн дэмжигч ажилчид шувуу хамгааллын талаарх мэдлэг, судалгааны ур чадвараа нэмэгдүүлж, манай төсөлд идэвхтэй оролцож байгаа бөгөөд манай судалгааны ажлыг сонирхож байгаа гэр бүлийн гишүүдийгээ судалгааны ажилд авчрахын багийн гишүүддээ зөвшөөрдөг. Мөн судалгааны багийн жолооч болон тогоочийн охид Монголын их сургуулиудад биологийн чиглэлээр элсэн орсон.
Орон нутгийн иргэдийн оролцоо
Өдөр тутмын судалгааны явцад манай багийнхан нэлээд олон малчид, тариаланчидтай харилцаж байв. Бид тэдгээр хүмүүсийг хүрэхэд хол алс газрууд дахь Тоодог шувууны тоо толгойг ажиглан судлахад манай багийн нэмэлт “нүд” ба “чих” болно хэмээн найдаж байна.
Манай судалгааны ажлыг сонирхсон иргэдэд өөрсдийн үйл ажиллагааг ил тод байлгаж, судалгааны ажлийг ойлгож мэдэхэд нь туслах үүднээс манай судалгааны багт нэгдэж ажиллахыг зөвшөөрдөг. Одоогоор бидэнтэй 100 гаруй хүн нэгдсэн байгаа. Манай баг орон нутгийн хүмүүсийн итгэлийг хүлээсэн учраас бид хулгайн ан зэрэг эмзэг сэдвээр ярилцах боломжтой юм.
Илүү өргөн хүрээнд хүрэх
Бид хэвлэл мэдээлэл болон урлагаар дамжуулж энэ гайхалтай төрөл зүйлийн талаарх мэдээллийг судалгааны талбайн бүсээс гадна илүү өргөн хүрээнд хуваалцаж байна. Энэ жил бид Монголын үзэгчдэд зориулж Тоодог шувууны тухай баримтат кино хийсэн. Харин одоо түүнийг сургуулиуд болон төрийн байгууллагуудад түгээхэд хандив цуглуулах ажил хийж байна.
Бид мөн Тоодог шувуу болон түүний хамгааллын талаар Монгол ба Англи хэл дээр радио ярилцлага өгсөн.
Бидний боловсруулсан олон нийтэд чиглэсэн материалууд
- 看蒙古“鸨卫者”如何守护陆地上最重的飞鸟 Documentary video
- Дуадақты сақтайык! Сохраним дрофу! Poster, created in collaboration with Association for the Conservation of Biodiversity in Kazakhstan
- Environmental education in northern Mongolia: a two-way street Academic poster summarizing our approach
Эрэлттэй бичвэр, ярианууд
- 越冬游子的夏季生活 / The summer life of a winter visitor 中国鸟类观察 China Bird Watch
- The Secret Lives of Bustards on the National Geographic Stage
- Есть ли будущее у дрофы в Казахстане? Зеленый Мир
- Международная конференция “Прогресс в сохранение дрофы в Азии” Степной Бюллетень
- Governments unite to conserve the world’s heaviest flying animal National Geographic Society Newsroom
- For press coverage of our project, including articles we’ve authored, click here!
Мэдээ
- CMS COP14 дээр тоодог шувуу анхаарлын төвд байв
- “Хятадын шувуу ажиглагч”-ийн тусгай дугаарт Хонин тоодогийг онцолжээ
- Тоодог шувууны тухай баримтат кино Хятадын үзэгч олонд хүрлээ
- Тоодог шувуу – Казахстаны Оны шувуу
- Нейшнл жеографикийн судалгаагаар Азийн тоодог шувууны хамгааллын асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж чадсан юм