Доктор Мими Кесслер 1993 онд Орос руу явах ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрөөр анх удаа Евро Азид ирж байсан. Тэрээр Оросын өмнөд хэсэг, Узбекстан, Казахстан, Монгол улсуудад нийтдээ долоон жилийг өнгөрүүлсэн. Тэрээр тухайн бүс нутгуудад байхдаа хэлийг нь сурч байсан ба Орос хэлээр чөлөөтэй, Монгол хэлээр сайн ярьдаг. Мими Байгаль хамгаалах “Монголын Тул” сантай хамт Монгол орны хойд хэсэгт нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах ажил хийж байхдаа Тоодог шувууны талаар сонирхож эхэлсэн. Тэрээр дараа нь Монгол улс дахь Тоодог шувууны экологи, хамгааллын талаар судласан эрдэм шинжилгээний бүтээлээр Биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мими Олон улсын байгаль хамгаалах холбооны Тоодог шувууны мэргэжилтнүүдийн бүлгийн Умард Евро Азийн Тоодгийн Зохицуулагчаар ажилладаг бөгөөд Нейшнл Жеографикийн судлаач юм. Тэрээр Төв Ази, АНУ- ийн Оклахома муж хоёрын хооронд нэрээ гаргасан судлаач билээ. Түүнийг инстаграм дээр Instagram (@mimi_kesser) хаягаар дагаж, mimi@eurasianbustardalliance.org хаягаар холбогдож болно.