Д. Доржхүрэл. Доржхүрэл Монголын хойд хэсэгт энхэл донхол, ямар ч тэмдэг тэмдэглэгээгүй шороон замаар 30 гаруй жил машин жолоодог байна. Найдвартай, мэргэжлийн жолоочийн хувьд Дорж цөөн хэдхэн багажаар машинаа засах чадвартай. Тэрээр багийнхан дунд хамгийн сайн “хараатай” бөгөөд бусад нь сайн олж харж чадаагүй байхад тоодог шувууг олж харахдаа гарамгай. Тэрээр өөрийн энэ чадварыг ашиглан шувуудын өвлийн тооллого, үүрний ажиглалт хийхээс гадна, шувууг барьдаг. Охид нь багийн үйл ажиллагаанд тогтмол оролцдог.