Азийн хуралд илтгэл хэлэлцүүлнэ

Манай баг энэ 8-р сард зохион байгуулагдах Байгаль хамгааллын холбооны Азийн хурал (Society for Conservation Biology – Asia conference)-д хоёр илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. “Монгол эсвэл Тоодог!” нэртэй эхний илтгэлээр бид Азийн хонин тоодгийн нүүдлийн зан авирын талаарх судалгааны үр дүнгээ танилцуулна. “Евразийн тал хээрийг хамгаалах алхмууд” гэсэн хоёр дахь илтгэлээрээ хонин тоодог ба тул загас хамгаалах ажилд урт хугацааны судалгаа болон олон нийтийн оролцооны ач холбогдлын талаар ярих юм. Тус хуралд уригдсан мэргэжил нэгт нөхөд минь бидний илтгэлийг сонсоорой, мөн бидэнтэй холбогдоорой!

2014 оны 8-р сар

Зургийг: С. Де Силва