Даян дэлхийн хэмжээнд хонин тоодгийн хамгааллыг нэмэгдүүлэх талаар манай багийн боловсруулсан саналыг Монгол улсын засгийн газар Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын газарт уламжиллаа. Энэхүү саналыг 11-р сард болох тус конвенцын талуудын уулзалтаар хэлэлцэх юм. Бидний дэмжлэг хүссэн саналтай танилцана уу.
2014 оны 6-р сар