Азийн орнууд Ази дахь Тоодог шувууны хамгааллын асуудлыг зохицуулж эхэллээ

Нүүдлийн шувуудын ангилалд багтдаг Ази дахь тоодог шувуудын хамгааллын гол арга нь олон улсын хамтын ажиллагаа юм. 125 орон нэгдэж гарын үсэг зурсан олон улсын гэрээ буюу Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенциор дамжуулан Азийн бүс дахь улс орнуудын дунд Тоодог шувууг хамгаалах хөтөлбөрийн саналыг хүргүүлэх үүднээс Тоодог шувууны  Евро Азийн Тоодог судлалын холбоо Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монгол улсын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран ажиллав. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцид /ЗАНЗХК/ тодорхойлсноор, Зөвшилцсөн хөтөлбөр гэдэг нь төрөл зүйлүүдийн төлөв байдлыг сайжруулах зорилгоор бүс нутаг дахь улс орнуудын хоорондын гурван жилийн хугацаат харилцаа, хамтын ажиллагаа юм.  Манилад хамгийн сүүлд болсон Конвенцид оролцогч талуудын бага хурал дээр Монгол улс, Иран улс болон Олон улсын байгаль хамгаалах холбооноос мэдэгдэл гаргасныг санал нэгтэйгээр дэмжсэн юм. 

2017 оны 10 сар