Дамжуулагч зүүн судалж байсан тоодгууд нүүдлийн замдаа үрэгджээ

Бидний сансрын дамжуулагч зүүн судалж байсан Сачокчин ба Мэндээ нэртэй хонин тоодгууд нүүдлийн замдаа үрэгдсэн болохыг дуулгахад харамсалтай байна. Бидний 2011 онд дамжуулагч зүүсэн тоодог Мэндээ Өвөр Монголын нутагт, 2010 оноос судалж байгаа Сачокчин Өмнөговь аймагт үхсэн байв. Бид нас бие гүйцсэн Азийн хонин тоодгийн үхэл хорогдлын шалтгааныг судлахын тулд дамжуулагчаас дохио ирсэн сүүлийн байршлыг тодорхойлдог. Бидний сансрын дамжуулагч зүүсэн тоодгийн үхэл хорогдол бүгд нүүдлийн замд буудалладаг газруудад эсвэл өвөлждөг нутгуудад бүртгэгдэв.

2015 оны 5-р сар