Сачокчин хоёр дахь удаа өндгөө дарж байна

Хиймэл дагуулын дамжуулагчийн мэдээгээр дөнгөж долоо хоног амсхийснийхээ дараа Сачокчин хоёр дахь удаа өндөглөжээ. Тэрээр одоо хэсэг хугацаанд өндгөө дарна. Тоодгийн дэгдээхэй өндөгнөөсөө гараад хэсэгхэн хугацааны дараа эхийгээ даган явах чадвартай байдаг (Британид хийсэн энэхүү бичлэгээс үзвэл удаан бөгөөд бүдчин алхаж байна). Сачокчины дэгдээхэйнүүд тун удахгүй эхийгээ даган үүрээ зассан тариан талбайдаа царцаа, цох (тариан талбайн хортон шавж!)-оор хооллоно хэмээн найдаж байна.

2014 оны 7-р сар

Зургийг: М. Кесслер