Гуравдугаар сарын 15-нд Киргизийн Шувуу судлалын нийгэмлэг, Евро-азийн тоодог судлалын холбоо, Ойрхи Дорнод, Кавказ, Төв Азийн Шувуу судлалын нийгэмлэг (OSME)-тай хамтран Евразийн Tetrax tetrax– ын популяцийн талаар онлайн бага хурлыг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд доктор Михаил Львович Опарин, Ольга Сергеевна Опарина нар ОХУ-д Tetrax tetrax үрждэг бүс нутгуудын талаар, Доктор Максим Кошкин, Руслан Уразалиев нар Казахстан дахь үржлийн нутгийн талаар, Зулфу Фаражли болон түүний хамт олон Азербайжаны өвөлждөг нутгууд харин Луис-Филипп Кампау Киргизийн хойд хэсэг дахь үржлийн нутгийн талаарх илтгэлийг тус тус тавьжээ.
Хурал Орос, англи хэлний синхрон орчуулгатай явагдсан бөгөөд Евроазийн өнцөг булан бүрээс 100 орчим зочид оролцож, өөрсдийн сэтгэгдэл, ажиглалтыг хуваалцжээ.