Шинээр байгуулагдаж буй Төв Азийн нислэгийн зам (CAF) санаачилга нь Нүүдлийн Зүйлийн Тухай
Конвенци дор энэ бүс нутагт буй нүүдлийн шувуудыг хамгааллын ажлыг гүйцэтгэх гучин улсын
засгийн газар, байгаль хамгаалах байгууллагуудыг нэгтгэх болно. Нээлтийн уулзалтыг Энэтхэгийн
Засгийн газраас 10-р сарын эхээр онлайнаар зохион байгуулсан. Евро-Азийн тоодог судлалын
холбооны удирдагч Мими Кесслер CAF-д IUCN-ийн фокал пойнтийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд
энэхүү санаачилга нь Төв Азийн нутагт хол зайд нүүдэллэдэг Хонин тоодог, Жороо тоодог болон
Little bustard (Tetrax tetrax) хамгааллын ажилд шинэ боломж нээж байгаад бид баяртай байна.
Эдгээр зүйлүүдийг хамгаалахад олон улсын зохицуулалт, хамтын анхаарал маш их хэрэгтэй байна!