Киргизстаны Бишкек хотод болсон Азийн Биологийн төрөл зүйлийг хамгаалах нийгэмлэгийн Азийн хэсгийн бага хурал дээр зохион байгуулагдсан симпозиумаар хойд Евро-ази дахь Хонин тоодог, Ямаан тоодог, Жороо тоодог гэсэн тоодгийн гурван төрөл зүйлийг хамгаалах хэрэгцээ, шаардлагын талаар онцгойлон гаргаж ирсэн юм. Илтгэлийг Олон улсын байгаль хамгаалах холбооны Тоодог судлалын мэргэжилтнүүдийн бүлгийн дарга Nigel Collar, Muyang Wang, John Burnside, Батсуурийн Дашням, Maxim Koshkin, Elena Kreuzberg, Manuel Morales, Mimi Kessler, Gang Liu нар бэлджээ. Дээр дурдсан мэргэжилтнүүд тоодог шувуудад заналхийлж буй гол аюулыг хулгайн ан, шувууд цахилгааны утас мөргөх явдал болон хөдөө аж ахуйн зохисгүй практик юм хэмээн үзлээ.
2018 оны 8 сар
Зургийг: М. Ванг