ЗАНЗХК – ийн хурал дээр Хятадын тэргүүлэх амьтан хамгаалах байгууллагаас Тоодог шувууны талаар симпозиум зохион байгууллаа.

Хятадын тэргүүлэх амьтан хамгаалах байгууллага “Хятадын биологийн олон янз байдлын хамгаалал ба Ногоон хөгжлийн сан”(ХБОЯБХНХС) – аас Ази дахь тоодог шувууг хамгаалах хөтөлбөрийн санал болгосон хувилбарын хэлэлцүүлэгээс өмнө ЗАНЗХК –д нэгдсэн оролцогч орнуудын уулзалт дээр Тоодог шувууны талаар хэлэлцүүлэг мэтгэлцээн зохион байгуулсан юм. Хэдийгээр  Хятад улс уг конвенцид нэгдээгүй ч, тус улс нь Ази дахь тоодог шувууны тухайд бас нэг чухал улс орон бөгөөд ХБОЯБХНХСан нь уг төлөвлөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэй оролцох төлөвлөгөөтэй байна. ХБОЯБХНХСангийн илтгэгч Фред Дүби Хамгааллын бүс байгуулах, гэмтэж бэртсэн шувуудыг эмчлэх хөтөлбөрүүд болон хулгайн ангийн эсрэг иргэдийн эргүүлийг зохион байгуулах зэрэг Тоодог шувууг хамгаалахтай холбоотой ажлуудаа дурдсан байна. ЗАНЗХК- ийн нарийн бичгийн дарга Др. Боржа Хередиа, ЗАНЗХК- ийн Монгол дахь зөвлөх Др. Б.Лхагвасүрэн нар мөн илтгэл тавилаа. Евро Азийн Тоодог судлалын холбооны илтгэгч Др. Мими Кесслер Тоодог шувууны тоо толгой буурч байгааг илэрхийлээд, хамтыг ажиллагааны төлөвлөгөөг дэмжих ажиллахыг төлөөлөгчдөд уриалсан юм.

2017 оны 10 сар