Бидний тухай

Евразийн тоодог судлалын холбоо бол Каспийн тэнгисээс Солонгос хүртэл өргөнөөр тодорхойлогдсон умард Евро Ази дахь тоодог шувууны зүйлүүдийн хамгааллыг  нэмэгдүүлэх зорилгоор эрдэмтэд, шувуу хамгаалагч нарыг нэгтгэсэн хамтын ажиллагааны бүлэг юм. Бид тоодог шувууны экологийн судлаж, хамгааллын бодлого боловсруулж, тоодог шувууны амьдардаг хээр тал газрын тогтвортой ашиглалтыг дэмжин ажилладаг. Бид Тоодог шувуунд чиглэсэн анхны хөтөлбөрүүдээ 2006 онд Казахстан, Монгол улсад эхлүүлсэн билээ.

Бид төслүүдийнхээ загварыг дараах зарчмаар гаргадаг.  

  • Зэрлэг ан амьтан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, стрессийг багасгах судалгааны аргуудыг ашиглах
  • Орон нутгийн нөхцөл байдалд хамаарах шийдлийг гаргах замаар судалгааны дүнг үр дүнтэй хамгааллын үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх 
  • Нутгийн иргэдийг судалгаа, хамгааллын үйл ажиллагаандаа татан оролцуулж, нутгийн иргэдтэй хамтран ажиллах
  • Тоодог шувуу болон мал маллагааны эдэлбэр газруудад тулгарч буй аюулын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд маш олон арга хэрэглэх 
  • Нутгийн хүмүүсээс суралцаж, судалгаанаас олж авсан мэдээллийг нутгийнхантай хуваалцах 
  • Орон нутгийн хамгааллын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, залуу судлаачдыг дэмжих 

Бид өөрсдийн ажлын цар хүрээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ба хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл руу цахим захидал бичээрэй. 


Төслийн удирдагч, Доктор Мими Кесслер

Доктор Мими Кесслер
төслийн удирдагч


Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (МЗАСХТ)

2004 онд үүсгэн байгуулагдсан Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв нь улсдаа тэргүүлэх шувуу судлалын, ашгийн бус судалгааны байгууллага юм.  МЗАСХТ нь шинжлэх ухаанд суурилсан хамгаалах үйл ажиллагаа, олон нийтийн боловсролоор дамжуулан Монгол орны зэрлэг амьтан, хүрээлэн буй байгаль орчныг ойлгож, хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой. МЗАСХТ нь  Тоодог шувуу болон Азийн жороо тоодгийг хамгаалах ажилд оролцдог бөгөөд 2006 оноос хойш Евразийн Тоодог судлалын холбооны түнш байгууллага болсон билээ.

Доктор Б. Нямбаяр
МЗАСХТ–ийн захирал
Доктор Н. Цэвээнмядаг
нэрт эрдэмтэн


Монголын хойд хэсэг дахь талбайн судалгааны баг 

Монголын хойд хэсэг  дахь урт хугацааны судалгааны баг орон нутгийн оршин суугчид болон Евразийн Тоодог Судлалын Холбооноос санхүү, зөвлөмж, онолын хувьд дэмжлэг авсан магистрын хөтөлбөрийн оюутнуудаас бүрддэг. 

Б. Дашням
судлаач
Ү. Түвшин
судлаач
Д. Доржхүрэл
жолооч
Д. Эрдэнэцэцэг
тогооч
Г. Нацаг
судлаач


Казахстаны биологийн олон янз байдлыг хамгаалах холбоо (ACBK)

2004 онд үүсгэн байгуулагдсан Казахстаны Биологийн олон янз байдлыг хамгаалах холбоо (ACBK) бол Казахстан улсын хэмжээнд биологийн олон янз байдлын судалгаа, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. КБОЯБХХ нь шинжлэх ухаанч судалгаа, үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтарсан түншлэл, хамгаалах үйл ажиллагаанд учирч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд орон нутгийн санаачлага,  сургалтын боловсон хүчнүүдийн дэмжлэгээр дамжуулан хүрээлэн буй орчны тогтвортой хамгааллыг хангахыг  зорьж ажилладаг. 

Доктор С. Скляренко
шинжлэх ухаан захирал
Т. Кисибаев
судлаач


Туркменистан дахь түншүүд

Доктор Элдар Рустамов
нэрт эрдэмтэн
Х. Ходжамурадов
судлаач


Узбекстан дахь түншүүд

Евро Азийн Тоодог Судлалын холбоо нь залуу судлаачдыг сургах, Узбекстаны зүүн хойд хэсэг дахь тоодог шувууны өвөлжилтийн чухал газруудад судалгаа явуулах зорилгоор Узбекстаны Шувуу Хамгаалах Нийгэмлэгтай түншлэн ажиллаж байна.

Ж. Тулаев
оюутан


Генетикийн судалгаа 

Виламетийн Их Сургуулийн доктор Крис Смитийн лаборатори эволюци хувьсал, төрөл зүйл үүсгэх ба дасан зохицох идэвхжилтийн асуудлыг судлахад молекул биологи, популяцийн генетик хэрэгслийг ашигладаг. Тус лаборатори нь тоодог шувууны популяцийн генетикийн судалгаанд Евразийн тоодог судлалын холбоотой хамтран ажилладаг.  

М. Сантос
генетикийн судлаач
Р. Флатз
генетикийн судлаач


Умардын хадтай уул нурууг хамгаалах нийгэмлэг 

Доктор Мими Кесслер бол төвтэй ашгийн бус байгууллага болох Умардын хадтай уул нурууг хамгаалах нийгэмлэгийн эрдэмтэн судлаач юм.

NRCC
төрийн бус байгууллага