Нийтлэл: Ази дахь тоодог шувууг мөхөхөөс сэргийлэх нь.

Ази тивийн гучин зохиогчид нийлж “Тоодгийн зургаан төрөл зүйлийн хамгааллыг онцгойлон анхаарч, эрчимжүүлэхгүй бол энэ бүх зургаан төрөл зүйлийг удаан хугацаанд судлах бараг боломжгүй болох магадлалтай” хэмээн дурдаад, Ази тив дахь тоодгийн зургаан төрөл зүйлийн устах аюултай байдлын талаарх мэдээллийг нэгтгэж, анхны өгүүллийг гаргажээ. Уг өгүүллээр эдгээр төрөл зүйлийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлоод, төрийн болон төрийн бус байгууллагуудыг яаралтай арга хэмжээ авахад уриалан дуудсан байна. 

2018 оны 8 сар