Нүүдлийн Тоодог шувуудын хамгаалалд зориулсан Шувуудын амьдралын дэлхийн чуулган

Абу Даби-д болсон Нүүдлийн Шувуудын амьдралын дэлхийн чуулганаар тоодог шувууны хамгааллын асуудалд онцгойлон анхаарал хандуулсан. Тоодог шувууны нийт 26 зүйл байдгаас 15 нь Олон улсын байгаль хамгаалах холбооноос тогтоосон эрсдэлтэй бүлэгт багтдаг бөгөөд энэ тоонд Евро Азийн бүсэд ихэвчлэн олддог гурван зүйл багтаж байна.  Евро Азийн тоодог судлалын холбоо, Хятадын Биологийн олон янз байдлын хамгаалал ба Ногоон хөгжлийн сан, Жороо тоодог хамгааллын олон улсын сан болон Зүүн Английн Их Сургуулийн илтгэгчид судалгааны үр дүнгээ танилцуулж, Евро Азийн төрөл зүйлд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг даван туулах стратегийн талаар хэлэлцсэн байна.  

2018 оны 4 сар