Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 13-р бага хурал Энэтхэгийн Гандигар хотноо хуралдлаа. Энэ жил Ази тив дахь тоодгийн төрөл зүйлүүдийг хамгаалах үйл ажиллагааг нэмэгдүүлж, зохицуулах чиглэлээр зургаан саналыг авч үзэв. Евразийн Тоодог судлалын холбоо, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй хамтран Монгол улсын засгийн газраас Ази дахь тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны тайланг ирэх гурван жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх саналын хамт хүргүүлэв. Шинжлэх ухааны зөвлөлөөс уг тайланг дэмжиж, үйл ажиллагааг өргөтгөх асуудлыг талууд санал нэгтэй батлав. Мөн түүнчлэн Өмнөд Ази дахь Энэтхэгийн жороо тоодог, Бенгалийн хонин тоодгийг хамгаалах ажлыг дэмжих арга хэмжээнүүдийг баталлаа.
2020 оны 2-р сар