Гурван орныг дамнасан замын өвлийн судалгаа

Узбекстан дахь манай магистрын ангийн оюутнуудын одоо хэрэгжүүлж буй ажлуудаас гадна, бид Казакстаны өмнөд, зүүн өмнөд хэсэг ба Туркменистан дахь тоодог шувууны өвлийн тооллогын ажлыг хоёр дахь жилдээ хийж байна. Эдгээр судалгааг бид Нейшнл Жеографик, Казакстаны биологийн олон янз байдлыг хамгаалах  нийгэмлэг, Дикая Природа болон Туркменистан дахь хамтран ажиллагсдынхаа дэмжлэгтэйгээр явуулж байна. Эдгээр  олон орныг хамарсан судалгаа нь үржлийн улиралд тоолоход хэцүү, илүү тархсан Төв Ази дахь тоодог шувууны нийт тоо толгойг тодорхойлох зорилготой. Төв Азийн өргөн уудам нутагт үлдсэн Барууны Тоодог шувууны тоо толгойг бид одоогоор 1000-15000 орчим гэж тооцоолж байгаа.

2020 оны 1 –р сар