Тоодог өндөр хүчдэлд цохиулан хорогдох тохиолдлын дэлхий нийтийн анхны тойм

“Тоодогууд нэлээдгүй аюулд өртөж буй овогт багтдаг бөгөөд харьцангуй хурдан, лагс биетэй, урд талын харааны талбай маш хязгаарлагдмал зэргээс үүдэн өндөр хүчдэлийн шугамд цохиулж хорогдох эрсдэл өндөртэй шувууд юм. Эдгээр дэд бүтэц нь тэднийг амьдрах орчноосоо дайжихад хүргэхээс гадна саад тотгор болсноор тархац нутгийг хуваах эрсдэлтэй. Газарзүйн хувьд эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээ улам бүр өргөжин тэлэхийн хэрээр өндөр хүчдэлийн шугамын тоодог шувуудад үзүүлж буй аюул заналхийлэл улам нэмэгдсээр байна. Бид 2021 оны 1-р сар хүртэл хэвлэгдсэн болон хэвлэгдээгүй ном зохиолыг судалж үзэн 14 зүйлийн тоодогийн өндөр хүчдэлийн шугамд цохиулсан 2774 тохиолдол олсон. Зарим судалгаа өндөр хүчдэлийн шугамд цохиулах явдлыг популяци буурсантай холбож тайлбарладаг. Хорогдлоос зайлсхийх хамгийн үр дүнтэй шийдэл бол шугамыг далд булах юм. Эсвэл тоодог элбэг тохиолдох газраас холдуулах болон хэсэг газрын эрчим хүч үйлдвэрлэлт явуулах замаар хасах зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.”

“Өндөр хүчдэлийн шугамын Тоодогт үзүүлэх нөлөө: Сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах вэ, хэрхэн хянах вэ?”  Bird Conservation International

Зураг: М Кесслер, Шилжүүлэгч бүхий өндөр хүчдэлийн шугамын дор буй Людвигийн тоодогийн хорогдол