Биднийг дэмжинэ үү


Дэмжлэг үзүүлсэнд баярлалаа

Та бүхнийг тоодог шувууг хамгаалах үйлсэд бэлэн мөнгө хандивлах эсвэл зөвлөгөө, гүйцэтгэл зэрэг бодит хэлбэрээр дэмжлэг үзүүлэхийг урьж байна. Та бүхний том, жижиг аливаа хандив манай багийнханд үнэхээр чухал юм шүү. Биднийг дэмжих хамгийн үр дүнтэй арга бол кредит картаар хялбархан, аюулгүй хандив өргөх, эсвэл доор байгаа PayPal товчийг ашиглан манай хөтөлбөр рүү шууд банкаар гуйвуулга хийх аргууд болно. Мөн телеграф шилжүүлэг эсвэл чекээр хандив өгөх бол бидэн рүү цахим шуудан бичиж болно. 




Бодит тусламж 

Веб хуудасны орчуулга /Орос, монгол, хятад/

Бид энэ веб хуудсыг шинэчилж байгаа учраас бидэнд мэдээ мэдээлэл, зургийн тайлбаруудын орчуулгыг Орос, Монгол, Хятад хэлнээ хөрвүүлэх орчуулагчдын тусламж хэрэгтэй байдаг. Бидэнд хэрэгтэй материалыг агуулсан файлыг эндээс авч болно.


Өөрийн авсан тоодог шувууны зураг, ажиглалтын мэдээллүүдээ хуваалцах 

Та Евроазид ажиллаж, амарч байхдаа Тоодог шувуу, Азийн жороо тоодог, хонин тоодгийг ажиглаж байсан уу? Таны олж харсан, ажигласан зүйлс эдгээр газар орнууд дахь Тоодог шувууны популяцийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлэхэд туслаж чадна. Мөн таны авсан эдгээр ховор шувуудын зураг бидэнд судалгааны материалаа сайжруулахад туслах болно. Таны ажиглалтын талаар цахим шуудан хүлээн авахдаа бид таатай байх болно. 


Шинжлэх ухааны өгүүллэгийн орчуулга /Хятад, Герман/ 

Тоодог шувууны тухай шинжлэх ухааны өгүүллэгүүдийг Хятад, Герман хэлнээс Англи хэлнээ орчуулах ажил тусламж хүсч байна. Хэрэв та энэ чиглэлээр туршлагатай бол, орчуулж байсан өгүүллийнхээ товч хураангуйг илгээвэл бид тун их талархах болно. Хамтран ажиллахыг хүсвэл бидэнд захиа илгээгээрэй


Бидний ажлын санхүүжилт, дэмжлэгийн талаарх мэдээ