Ази дахь Тоодог шувууны төлөв байдал, тэдэнд учирч буй аюул заналын талаар мэдээллийг хуваалцаж, тоодгийн төрөл зүйлийн хамгааллын асуудалд санал зөвлөмж гаргах зорилгоор Монгол улсын Улаанбаатар хотод есөн орны шинжээчид хуралдлаа. Хурлаас гарсан мэдээллийг Ази дахь Тоодог шувууг хамгаалах хөтөлбөрийн санал болон Ази дахь шувуу хамгааллын хөтөлбөрт тусгах юм. Хууль бус ан ав, хордуулалт, тохиромжгүй хөдөө аж ахуйн аргаас үүдэн нөхөн үржих үйл явц зогсох, шувууд өвөлжих орчин нөхцөл алдагдах зэрэг нь Ази дахь зонхилох аюул болоод байна. Уг бага хурлыг Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Евро-Азийн тоодог судлалын холбоо, Монгол улсын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс зохион байгуулллаа.
2017 оны 5 сар