Манай судалгааны баг Ази тив дахь Тоодог шувууны мөхөх аюулд ороод байгаа бүлгэмдэлээс авсан генетикийн дээжийг (шувууны өднөөс унасан) цуглуулан өнгөрсөн арван жилд хийсэн ажлынхаа үр дүнг нийтлүүллээ. Бид митохондрионд генетикийн ялгааны асар өндөр түвшнийг болон Тоодог шувууны хоёр дэд зүйл хоорондоо олон жил тусгаарлагдсан байсныг олж тогтоосон. Судалгааны энэ дүн одоо ойролцоогоор дөнгөж 2000 бодгаль үлдсэн дорнын Тоодог шувууны дэд зүйлийн хамгааллын асуудлыг яаравчлах шаардлагатайг харуулж байна. “Journal of Heredity” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллийн линкийг энд оруулав.
2018 оны 6 сар