Хамгийн сүүлийн үеийн генетик судалгаагаар тоодгийг тогоруунаас салгах болсон ч энэхүү хоёр бүлгийн шувууд экологи, байгаль хамгааллын хувьд олон талаар нийтлэг байдаг. Бид ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын Дагуурын шим мандлын нөөц газарт зохион байгуулагдсан Палеарктикийн тогорууны шинжлэх ухааны, олон улсын дөрөвдүгээр хуралд уригдан Евразийн хойд хэсгийн шувуу судлаачидтай уулзаж, энэхүү өргөн уудам нутагт үлдсэн хонин тоодгийн популяциудын талаар олон зүйлийг мэдэж авлаа.
2015 оны 9-р сар