Ази дахь Тоодог шувууг хамгаалах шинэ үйл ажиллагааны хөтөлбөр

Ази дахь Тоодог шувууг хамгаалах Үйл ажиллагааны хөтөлбөрийг шинэчлэх ажилд Евро Азийн Тоодог судлалын холбоо тэргүүлэх үүрэгтэй оролцож байна. Бид Ази тивийн хэмжээнд 30 гаруй судлаач, шувуу хамгаалагч нараас шаардлагатай мэдээлэл, шувуу хамгаалах үйл ажиллагаатай холбоотой санал зөвлөмжүүдийг хүлээн аваад байна. Хэрэв та Тоодог шувуунд чухал газрын талаар мэдэж байгаа бол, бидэнтэй холбоо барина уу. Энэхүү үйл ажиллагаа нь Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын дагуу хэрэгжих Ази дахь Тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг юм.

2019 оны 12 сар

Зургийг M. Xrzryani