Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын хүрээнд хонин тоодгийн хамгааллын асуудал олон улсын хэмжээнд амжилттай байгаагийн зэрэгцээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам энэхүү зүйлийг хамгаалахад үргэлжлүүлэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, хонин тоодог тархсан Азийн орнуудын эрдэмтэн судлаачид, байгаль хамгааллын байгууллагууд, засгийн газрын төлөөллийг хамруулан тус зүйлийн хамгааллын талаарх олон улсын хурлыг зохион байгуулахаар болжээ. Германы Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга, цөмийн аюулгүй байдлын яам төв Азийн байгаль хамгаалалд урт хугацааны дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд мөн энэ удаагийн хуралд туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.
2015 оны 11-р сар