2020 оны 2-р сард болох Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцод нэгдэн орсон талуудын Бага хурал дээр Тоодог шувуу, Хонин тоодог, жороо тоодог, Энэтхэгийн жороо тоодог, Бенгалийн тоодогтой холбоотой арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэнэ. Монгол улсын Засгийн газар, Евро Азийн Тоодог судлалын Холбоо, Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс Ази дахь Тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэх санал гаргав. Мөн түүнчлэн, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын дагуу Тоодог шувуу, Хонин тоодог, жороо тоодог, Энэтхэгийн жороо тоодог, Бенгалийн тоодогийн хамгаалалтын түвшнийг нэмэгдүүлэх болон нэн ховордсон сүүлийн хоёр төрөл зүйлийн хамгаалах тусгай төлөвлөгөөг хэрэгжүүлэх саналуудад голлох улс орнуудын анхаарлыг хандуулах юм. Евро Азийн Тоодог судлалын холбоо нь Бага хурал дээр болох үйл ажиллагаагаар дамжуулан дээрх саналуудад онцгойлон анхаарахын тулд түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллана.
2019 оны 10 сар