Олон улсын тогорууны сан (International Crane Foundation)-гийн мэргэжилтэн Ж. Бурнхамын хамт М. Кесслер, Б. Нямбаяр нар байгаль хамгааллын мэргэжилтнүүдэд зориулсан ГМС-Зайнаас тандан судлалын сургалт зохион байгууллаа. ЗАСХТ-ийн хээрийн судалгааны сууринд зохион байгуулсан энэхүү сургалтанд амьдрах орчны ангилал, ArcGIS програм ашиглан анализ хийх, өгөгдөл боловсруулах талаарх хичээлүүд багтжээ. Судалгааны суурингийн ойролцоо тоодог нутагладаг бөгөөд сургалтанд оролцогчдод тус зүйлийг анх удаа харах завшаан тохиосон юм.
2015 оны 8-р сар
Зургийг М. Кесслер