Skip to content
Евро-азийн тоодог судлалын холбоо

Евро-азийн тоодог судлалын холбоо

  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • Монгол хэлМонгол хэл
  • 中文 (中国)中文 (中国)
Menu
  • Нүүр хуудас
  • Судалгаа
    • Судалгаа
    • Популяцийн судалгаа
    • Дохио дамжуулагчаар судлах
    • Популяцийн генетик
  • Хамгааллын бодлого
  • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
  • Тоодог шувууны тухай
    • Тоодог шувууны тухай
    • Манай тоодог шувуудтай танилц
    • Тоодгийн тухай мэдээ
  • Бидний тухай
  • Тоодог шувуу хамгаалах Азийн нийгэмлэг
  • Биднийг дэмжинэ үү
    • Биднийг дэмжинэ үү
    • Дэмжлэг
  • Архив
  • Хээрийн цэцэгс дундуур алхаж буй эр Азийн хонин тоодог (Otis tarda dybowskii). Монгол, ОХУ-ын Сибирийн өмнөд, Хятадын зүүн хойд хэсэгт энэхүү ялгаатай дэд зүйлийн 2500 бодгал л үлдэж хоцорчээ. Гэрэл зураг: Г.Амархүү

  • Манай багийнхан Монгол орны хойд хэсэгт, тариан талбайд хонин тоодог хайж байгаа нь. Гэрэл зураг: М. Тоомей

  • Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцид нэгдэн орнууд Конвенцын талуудын 11-р уулзалтын үеэр хонин тоодгийн хамгааллыг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ! Энэ саналыг манай багийнхан боловсруулж, тус конвенцын Монгол дахь үндэсний зохицуулагчаар дамжуулан уламжилсан билээ. Гэрэл зураг: М. Кесслер

  • Олон жилийн турш шувуудын нүүдэл шилжилтийг судалснаар бид үхэл хорогдлын үндсэн шалтгааныг тодорхойлох боломжтой байдаг. Энэ нь тоо толгойн бууралтад нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох аргуудын нэг юм. Гэрэл зураг: М. Кесслер

  • Манай төсөл Монголын залуу судлаачдын хөгжлийг дэмждэг. Г. Нацаг оюутан байхаасаа эхлэн бидэнтэй дөрвөн жил ажилласан. Тэрээр цаашид хонин тоодог судлах ажлаа үргэлжлүүлэн, магистрын хөтөлбөрт дэвшин суралцах төлөвлөгөөтэй байна. Гэрэл зураг: М. Кесслер

  • Үржлийн үеэрээ шүхэрлэж буй эр хонин тоодог: далавч, сүүлээ эргүүлэн, өмнө нь нуугдаж байсан цагаан өд сөдөө гайхуулан харуулж, бор шарга өнгөтэй шувуу цагаан өнгийн сөдөн бөмбөлөг болон “хувирна”. Гэрэл зураг: Д. Сумхүү

  • Наадмын морин уралдаан. Монгол хүүхдүүд бага наснаас морь унаж сурдаг. Манай багийнхан ч нутгийн иргэдтэй хамт баяр наадамд оролцдог. Гэрэл зураг: М. Кесслер

  • Намар нүүдэллэхээр цуглаад буй эр хонин тоодгууд. Гэрэл зураг: М. Кесслер

  • Хонин тоодог харьцангуй хүний гар хүрээгүй амьдрах орчныг илүүтэй шүтдэг. Зурагт Монгол орны хойд хэсэг дэх улирлын чанартай голын дэргэдэх тариалалт багатай талбайг үзүүлэв. Гэрэл зураг: М. Тоомей

  • Зуны цасан шуурган дахь хонин тоодог. Монгол орны хойд хэсгийн уур амьсгал хатуу ширүүн, 9-р сарын эхээр шөнөдөө тэсгим хүйтэн болж, 5-р сар хүртэл үргэлжилнэ. Гэрэл зураг: М. Гилберт

  • Унасан өд заримдаа хонин тоодог хаана явааг илтгэх хамгийн сайн нотолгоо болдог. Гэрэл зураг: М. Кесслер

  • Хөөрч буй гурван эр хонин тоодог. Гэрэл зураг: Б.С. Чун

  • Хонин тоодгийн амьдрах орчин: Монгол орны хойд хэсэг дэх тариан талбай. Гэрэл зураг: М. Кесслер

  • Бид Монгол орны хойд хэсэгт хөдөөгийн сурагчдад зориулсан байгаль орчны боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэрэл зураг: М. Кесслер

  • Нисч бус эр хонин тоодог. Эр бодгалын жин 20 кг-д хүрэх ба нисэх чадвартай хамгийн хүнд шувуунд тооцогдоно. Гэрэл зураг: М. Кесслер

  • Хонин тоодгийн 2 долоо хоногтой, 250 гр жинтэй дэгдээхэй. Манай багийнхан үүрний махчлалд өртөмтгий энэхүү зүйлийн үүрлэх амжилтыг хянадаг. Гэрэл зураг: И. Тупицын

  • Бид энэхүү өвөрмөц зүйл амьтанд тулгарч буй аюул заналын талаарх ойлголтыг нийтэд түгээх зорилгоор Монгол тайлбартай баримтат кино бүтээсэн. Гэрэл зураг: М. Кесслер

  • Монголын хөдөөгийн амьдрал: мотоцикл болон морь нь хөдөө нутагт өргөн хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл юм. Мөн энд засмал замгүй газар олон бий. Гэрэл зураг: И. Тупицын

  • Тариан талбай дээгүүр нисч буй хонин тоодгийн жижиг сүрэг. Өмнө нь задгай хээр талд амьдардаг байсан хонин тоодог тариан талбай зэрэг хүний гараар өөрчлөгдсөн амьдрах орчинд дасан зохицжээ. Гэрэл зураг: Б. Нямбаяр

  • Манай хөтөлбөрт оролцсон олон арван сурагчид цаашид их сургуульд биологи, экологийн чиглэлээр элсэн суралцаж байна. Селестрон компаний хандивласан дуранг ашиглан Нямаа, Буянхишиг нар шувуу тодорхойлж байгаа нь. Гэрэл зураг: М. Кесслер

Тавтай морилно уу!

Хонин тоодог, жороо тоодог, одой тоодог нь Евразийн тал хээр, говь нутгийн билэг тэмдэг болсон зүйлүүд билээ. Тоодог шувуу нь эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицож, хол зам туулан нүүдэллэх чадвартайгаас гадна алхах, гүйх чадвар сайн хөгжсөн түүнчлэн газар үүрээ засдаг нь  тал хээр, говь цөлийн амьдрах орчинд зохицсоны шинж юм.   Хонин тоодог нь суурин газрын ойролцоо, тариан талбайтай ойр нутаглаж, хортон шавж болон ургамлын үрээр  хооллодог хэдий ч нутгийн иргэд олж хараагүй байх нь олонтоо тохиолдоно.  Олон мянган жил агнуурт өртсөөр ирсэн тус зүйлд амьдрах орчноосоо үл ялгагдах ивээл өнгө, нуугдмал зан төрх нь амьд мэнд үлдэх боломжийг олгодог байна. Мөн лагс биетэй эдгээр шувууд үржлийн үеэрээ гайхалтай зан төрх үзүүлэн шүхэрлэх бөгөөд бэлгийн диморфизм маш хүчтэй хөгжсөнийг харах боломжтой. Энэ нь жил бүрийн хавар тогтсон үржлийн нутагтаа цуглаж, эр шувууд нь эмийнхээ анхаарлыг татахын тулд өрсөлддөгтэй холбоотой юм. Евразийн тоодогт хууль бус агнуурт өртөх, хордох, цахилгаан дамжуулах агаарын шугам мөргөх, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд өртөх зэрэг олон төрлийн аюул занал учирдаг.

 

Жил тойрон маш том хэмжээний газар нутаг ашигладаг учир тус зүйлийг хамгаалахад төвөгтэй байдаг. Харин тус зүйл байгаль хамгааллын үйл ажиллагааны үр дүн болон хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг илэрхийлэх маш сайн илтгүүр болдог.Манай баг, Евразийн тоодог судлалын холбоо (Төв Азийн хонин тоодог төсөл) Евразийн хойд хэсгийн болон АНУ-ын судлаачдыг нэгтгэн хонин тоодгийн хамгаалалд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Бид хонин тоодгийн популяцуудын талаарх шинжлэх ухааны мэдлэгийг өргөжүүлэхээр судалгааны үйл явцад нутгийн иргэдийг татан оролцуулж, байгаль хамгааллын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл цуглуулан ажиллаж байна. Мөн бид эдгээр зүйлүүдийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, байгаль хамгааллын бодлогыг шинэчлэхээр зорьж байна.

Манай ажлын тойм мэдээ

  • Тоодог шувууны төрөл зүйлүүдийн хувьд сайн эхлэл үүсгэх оролдлогууд

    Тоодог шувууны төрөл зүйлүүдийн хувьд сайн эхлэл үүсгэх оролдлогууд

  • Тоодог шувууны тухай баримтат кино Хятадын үзэгч олонд хүрлээ

    Тоодог шувууны тухай баримтат кино Хятадын үзэгч олонд хүрлээ

  • Есть ли будущее у дрофы в Казахстане? – Зеленый мир

    Есть ли будущее у дрофы в Казахстане? – Зеленый мир

  • По следам дудака –  Ремез

    По следам дудака – Ремез

  • Mongolia’s heaviest flying bird undertakes a long migration

    Mongolia’s heaviest flying bird undertakes a long migration

  • Нейшнл жеографикийн судалгаагаар Азийн тоодог шувууны хамгааллын асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж чадсан юм

    Нейшнл жеографикийн судалгаагаар Азийн тоодог шувууны хамгааллын асуудлыг олон нийтийн анхааралд өртүүлж чадсан юм

  • Государства азиатских стран будут сотрудничать, чтобы сохранить большую дрофу – Ремез

    Государства азиатских стран будут сотрудничать, чтобы сохранить большую дрофу – Ремез

  • Governments unite to conserve the world’s heaviest flying animal – National Geographic

    Governments unite to conserve the world’s heaviest flying animal – National Geographic

  • Повысился статус нескольких степных видов в рамках Боннской конвенции – Степной Бюллетень

    Повысился статус нескольких степных видов в рамках Боннской конвенции – Степной Бюллетень

  • The Conservation of Migratory Species along “the Belt and Road” – Side Event at CMS COP12 – IISD

    The Conservation of Migratory Species along “the Belt and Road” – Side Event at CMS COP12 – IISD

Тоодгийн тухай мэдээ

  • Great Bustard returns to Romania after being hunted to near-extinction

    Great Bustard returns to Romania after being hunted to near-extinction

  • Poaching of Little Bustards in Azerbaijan

    Poaching of Little Bustards in Azerbaijan

  • Two Eastern Great Bustard flocks overwinter in NE China

    Two Eastern Great Bustard flocks overwinter in NE China

  • В Хакасии заметили крупную краснокнижную птицу

    В Хакасии заметили крупную краснокнижную птицу

  • Необычную птицу увековечили в Астраханской области

    Необычную птицу увековечили в Астраханской области

Шинэ мэдээллүүд

Олон хэл дээр бичигдсэн манай шинэ хуудсанд тавтай морилно уу!
Төслийн мэдээ 

Олон хэл дээр бичигдсэн манай шинэ хуудсанд тавтай морилно уу!

mkessler 0

Монгол хэл дээрх бичвэр агуулсан шинэ веб хуудсаа ажиллуулж эхэллээ. Веб хуудсаа хөгжүүлж эхэлж байгаа тул алдаатай зүйл байвал хүлцэл өчье.

Read More
Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 13 –р бага хурал дээр Тоодог шувууны хамгааллын асуудлаар хэлэлцэв

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 13 –р бага хурал дээр Тоодог шувууны хамгааллын асуудлаар хэлэлцэв

mkessler 0
Гурван орныг дамнасан замын өвлийн судалгаа

Гурван орныг дамнасан замын өвлийн судалгаа

mkessler 0
Тоодог шувууны тухай баримтат кино Хятадын үзэгч олонд хүрлээ

Тоодог шувууны тухай баримтат кино Хятадын үзэгч олонд хүрлээ

mkessler 0
Тоодог шувууны өвөлжилтийн судалгааг хийх Узбекстаны  оюутнууд

Тоодог шувууны өвөлжилтийн судалгааг хийх Узбекстаны оюутнууд

mkessler 0

Бидэнтэй холбогдох:

  • EnglishEnglish
  • РусскийРусский
  • Монгол хэлМонгол хэл
  • 中文 (中国)中文 (中国)
Copyright © 2023 Евро-азийн тоодог судлалын холбоо. All rights reserved. Theme: ColorNews by ThemeGrill. Powered by WordPress.